Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Шастир 7 - Ариун Библи 2013


Иссахарын үр удам

1 Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв байв.

2 Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгийнхээ бүлийн тэргүүнүүд байв. Толагийн хөвгүүд өөрсдийн уг угсаа дундаа эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв.

3 Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишшиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид байв.

4 Тэдний уг угсаа эцгийн гэрүүдийн дагуу тэдэнтэй хамт дайтах цэргүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр, хөвгүүд маш олон байжээ.

5 Иссахарын бүх ургийн доторх тэдний ах дүүс эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа удмын бичигт оржээ.


Бениамины үр удам

6 Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел гурав билээ.

7 Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын эцгийн бүлийн тэргүүн байв. Тэдний удмын бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм.

8 Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеремот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд билээ.

9 Эдний уг удмын бичигт тус тусын эцгийн бүлийн тэргүүнээр бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн байв.

10 Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар билээ.

11 Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын эцгийн бүлийн тэргүүн байв. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу байв.

12 Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим билээ.


Нафталийн үр удам

13 Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд билээ.


Манассегийн үр удам

14 Манассегийн хүү нь түүний татвар эм арам эмэгтэйн төрүүлсэн Асриел билээ. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ.

15 Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака байв. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов.

16 Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар билээ.

17 Уламын хүү нь Бедан билээ. Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүдийг тоочвол эд нар билээ.

18 Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм.

19 Шемидагийн хөвгүүд нь Ахиан, Шехем, Ликхи, Аниам нар билээ.


Ефраимын үр удам

20 Ефраимын хүү нь Шутела, түүний хүү Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат,

21 түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон байв.

22 Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.

23 Дараа нь Ефраим эхнэр дээрээ орсонд, эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Гэрт нь гай зовлон тохиолдсон байсан тул Ефраим тэр хүүгээ Бериа гэж нэрлэв.

24 Түүний охиныг Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ.

25 Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар билээ. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан,

26 түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама,

27 түүний хүү нь Нун, түүний хүү нь Иошуа билээ.

28 Тэдний эзэмшил, нутгийг тоочвол, Бетел тосгодтойгоо, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер тосгодтойгоо, Шехем тосгодтойгоо бас Аиа тосгодтойгоо мөн

29 Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан тосгодтойгоо, Таанах тосгодтойгоо, Мегиддо тосгодтойгоо, Дор тосгодтойгоо байв. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.


Ашерын үр удам

30 Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд Сера тэдний эгч билээ.

31 Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел билээ. Малхиел нь Бирзаитын эцэг билээ.

32 Хебер нь Иафлет, Шемер, Хотам нар болон тэдний эгч Шуаг төрүүлжээ.

33 Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эд Иафлетын хөвгүүд ажээ.

34 Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар билээ.

35 Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм.

36 Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра,

37 Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар билээ.

38 Иетерийн хөвгүүд нь Иефунне, Писпа, Ара билээ.

39 Уллагийн хөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа билээ.

40 Тэд бүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын эцгийн бүлийн тэргүүн, шалгарсан баатар эрчүүд, хан хөвгүүдийн тэргүүнүүд байв. Дайны цэргийн албаны удмын бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга билээ.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan