1Шастир 1 - Ариун Библи 2013Адамаас Абрахам хүртэл ( Эх 5:1–32 ; 10:1–32 ; 11:10–26 ) 1 Адам, Сет, Енош, 2 Кенан, Махалалел, Иаред, 3 Енох, Метусела, Ламех, 4 Ноа, Шем, Хам, Иафет. 5 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар, 6 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар билээ. 7 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм. 8 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд 9 Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм. 10 Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. 11 Мизраимаас луд, анам, лехаб, нафтух, 12 патрус, каслу, кафторчууд гарсан юм. Тэднээс филистчүүд гарчээ. 13 Канаан нь ууган хүү Сидон болон Хитийг төрүүлээд мөн 14 иебус, амори, гиргаш, 15 хиви, арки, сини, 16 арвад, земар ба хаматчуудыг төрүүлжээ. 17 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешех юм. 18 Арпахшад нь Шелаг, Шела нь Еберийг төрүүлжээ. 19 Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Түүний дүүгийн нэр нь Иоктан билээ. 20 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера, 21 Хадорам, Узал, Дикла, 22 Ебал, Абимаел, Шеба, 23 Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд эд цөм Иоктаны хөвгүүд ажээ. 24 Шем, Арпахшад, Шела, 25 Ебер, Пелег, Реу, 26 Серуг, Нахор, Тера, 27 Абрам энэ бол Абрахам. Абрахамаас Иаков хүртэл ( Эх 25:12–16 ; 36:1–19 ; 36:20–41 ) 28 Абрахамын хөвгүүд нь Исаак, Ишмаел билээ. 29 Тэдний уг угсааг тоочвол, Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам, 30 Мишма, Дума, Масса, Хадад, Тема, 31 Иетур, Нафиш, Кедема нар юм. Эд Ишмаелын хөвгүүд билээ. 32 Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар байв. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм. 33 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар билээ. Эд бүгд Кетурагийн хөвгүүд юм. 34 Абрахам нь Исаакийг төрүүлсэн. Исаакийн хөвгүүд нь Есав, Израиль нар. 35 Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора нар билээ. 36 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефи, Гатам, Кеназ, Тимна, Амалек нар. 37 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар билээ. 38 Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан нар юм. 39 Лотаны хөвгүүд нь Хори, Хомам нар бөгөөд Лотаны эгч нь Тимна юм. 40 Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам билээ. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана билээ. 41 Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан билээ. 42 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан билээ. Дишаны хөвгүүд нь Уз, Аран билээ. 43 Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно. Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ. 44 Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ. 45 Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болсон билээ. 46 Хушам үхэж Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байв. 47 Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ. 48 Самла үхэхэд Евфрат мөрний эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм. 49 Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов. 50 Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотыг нь Паи гэдэг байв. Түүний эхнэрийн нэр Мехетабел бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин байв. 51 Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет 52 захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон, 53 захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар, 54 захирагч Магдиел, захирагч Ирам нар байв. Эд Едомын захирагчид байсан юм. |
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)