Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Коринт 4 - Ариун Библи 2013


Элч нарын үйлчлэл

1 Биднийг Христийн зарц нар бөгөөд Бурханы нууцын нярвууд гэж тооц.

2 Мөн итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.

3 Та нараар эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй.

4 Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдсөн юм биш. Харин намайг шүүгч нь Эзэн мөн.

5 Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.

6 Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэснийх юм. Тэгвэл та нар нэгийнхээ өмнөөс нөгөөгийнхөө эсрэг ихэрхэхгүй.

7 Үнэндээ хэн чамайг илүү гээв? Чи байгаагаа хүлээж аваагүй гэж үү? Үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг чи юунд сайрхана вэ?

8 Та нар хэдийнээ бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болж. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!

9 Учир нь элч биднийг Бурхан үхэх ял ногдогсод мэт бүхний адаг болгосон гэж би боддог. Юу гэвээс бид ертөнцөд, тэнгэрэлч нарт ч, хүмүүст ч үзвэр болжээ.

10 Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор ухаалаг аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бид нэр хүндгүй.

11 Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, нүцгэн ноорхой, нүдүүлж зодуулж, тэнэж,

12 зүдэн зүтгэн ажиллаж, зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,

13 доромжлоход нь эелдэг хариулан, муучлахад нь аргадаж, бид өдгөөг хүртэл хорвоогийн хог, хамгийн шаар мэт болсон.


Эцэг ёсны сануулга

14 Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийн хайрт хүүхдүүдийн хувьд та нарт сануулахын тулд үүнийг бичлээ.

15 Учир нь та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй. Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн.

16 Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай.

17 Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг минь тэр та нарт сануулах болно.

18 Зарим чинь намайг та нар дээр очихгүй юм шиг ихэрхдэг.

19 Хэрэв Эзэн хүсвэл би та нар дээр удахгүй очиж, ихэрхэгчдийн үгийг бус, харин хүчийг мэдэх болно.

20 Учир нь Бурханы хаанчлал ярианд бус, харин хүч дор байна.

21 Би та нар дээр ташууртай юу эсвэл хайр ба дөлгөөн сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan