Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

1Иохан 1 - Ариун Библи 2013


Амийн Үг

1 Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай.

2 Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна.

3 Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө.

4 Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.


Бурхан бол гэрэл

5 Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.

6 Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ.

7 Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.

8 Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.

9 Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.

10 Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.

Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan