Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Хосеа 3 - Ариун Библи 2004

1 Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.

2 Тиймээс би арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан.

3 Тэгээд би түүнд —Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлж болохгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв.

4 Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.

5 Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan