Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Исаиа 12 - Ариун Библи 2004

1 Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.

2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал. Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал болов”

3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.

4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. “ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.

5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.

6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan