Иов 25 - Ариун Библи 20041 Дараа нь шух хүн Билдад хариулж, — 2 Хаанчлал хийгээд аймшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх. 3 Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр тусдаггүй вэ? 4 Тэгвэл хүн хэрхэн Бурханы хувьд зөвт байж чадах вэ? Эмэгтэйгээс төрсөн тэрээр яаж цэвэр байж чадах вэ? 5 Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол 6 авгалдай болох хүн, өт болох хүний хүү ямар байх вэ! гэв. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)