Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Иона 2 - Ариун Библи 2004

1 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.

2 Тэр —Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та миний дууг сонссон.

3 Учир нь Та намайг гүн уруу, далайн зүрх уруу хаясан бөгөөд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.

4 Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.

5 Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.

6 Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.

7 Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав. Миний залбирал Тан уруу, Таны ариун сүмд хүрсэн билээ.

8 Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.

9 Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.

10 Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan