Иеремиа 45 - Ариун Библи 20041 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичиж байхад, Нериагийн хүү Барухад эш үзүүлэгч Иеремиагийн хэлсэн үг юм. 2 “Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна. 3 «Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ». 4 Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм” хэмээв. 5 Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)