Дуулал 99 - Ариун Библи 20041 ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн. Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун. 2 ЭЗЭН Сионд агуу бөгөөд Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн. 3 Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг. Тэр бол ариун. 4 Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг. Та тэгш ёсыг батжуулсан. Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн. 5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн. Тэр бол ариун. 6 Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан. 7 Тэр тэдэнд үүлэн багананаас айлдсан. Тэд Түүний өгсөн гэрчлэл болон зарлигийг сахин биелүүлсэн. 8 Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан. Та тэднийг уучилдаг Бурхан, Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан. 9 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн. Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)