Дуулал 93 - Ариун Библи 20041 ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй. 2 Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон. Та өнө мөнхөөс байсан. 3 Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж, Их ус дуугаа өндөрсгөсөн. Их ус давалгаануудаа өргөдөг. 4 Их усны нүргээн шуугианаас, Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй. 5 Таны гэрчлэлүүд маш үнэн юм. Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)