Дуулал 87 - Ариун Библи 2004Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу. 1 Түүний суурь ариун ууланд бий. 2 ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг. 3 Бурханы хот оо, Чиний талаар алдартай юмс яригддаг. Села 4 “Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана. Харагтун, Филист ба Тир Етиопын хамт «Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”. 5 Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна. 6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж, “Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ. Села 7 Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт “Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)