Дуулал 82 - Ариун Библи 2004Асафын дуулал. 1 Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг. 2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Хорон муу хүнд тал засна вэ? Села 3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө, Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла. 4 Дорой болон гачигдагсдыг авар. Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл. 5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог. Дэлхийн бүх сууриуд ганхсан. 6 Би “Та нар бол бурхад, Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм. 7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж, Ноёдын нэгтэй адил унах болно” гэв. 8 Бурхан, босож, дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)