Дуулал 8 - Ариун Библи 2004Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, Гит дээр. 1 ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ. 2 Өөрийн өстнүүдээс болж Балчир, нярай хүүхдүүдийн амаар Та хүч чадлыг бататгасан нь Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой. 3 Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо 4 Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ? 5 Та түүнийг Бурханаас арай дор болгож, Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ. 6 Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь 7 Бүх хонь ба үхэр, Мөн хээрийн араатан амьтад, 8 Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу Усан замаар сэлэгч бүхэн юм. 9 ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)