Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 70 - Ариун Библи 2004


Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дурсгалд.

1 Бурхан, намайг аврахаар яараач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.

2 Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон, ичгүүрт орог. Намайг гэмтэхэд баярлагчид Эргэж, шившиг болог.

3 “Ха, ха” гэгчид Өөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.

4 Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг. Таны авралыг хайрлагсад “Бурхан өргөмжлөгдөх болтугай” гэж үргэлж хэлэг.

5 Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна. Бурхан, над уруу хурдан ирээч. Та бол миний тусламж, миний аврагч юм. ЭЗЭН, бүү саатаач.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan