Дуулал 67 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Утсан хөгжимд зориулав. Дуулал. Дуу. 1 Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села 2 Энэ нь Таны зам дэлхий дээр, Таны аврал бүх үндэстнүүдийн дунд танигдахын тулд билээ. 3 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Бүх ард түмнүүд Таныг магтаг. 4 Үндэстнүүд баярлан, баяр хөөрөөр дуулаг. Учир нь Та хүмүүсийг шударга ёсоор шүүж, Дэлхий дээр үндэстнүүдийг захирах болно. Села 5 Бурхан, Таныг ард түмнүүд магтаг. Бүх ард түмнүүд Таныг магтаг. 6 Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг. 7 Газар дэлхийн бүх хязгаарыг Өөрөөсөө эмээдэг болгохын тулд Бурхан биднийг ерөөдөг. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)