Дуулал 65 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дуу. 1 Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд тангаргийг ч биелүүлнэ. 2 Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг. 3 Намайг гэм буруу дийлжээ. Та бидний алдаа зөрчлийг уучилдаг. 4 Өөрийн хашаануудад суулгахаар Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна. 5 Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг. 6 Та хүч тэнхээг бүслэн Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг. 7 Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг. 8 Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг. 9 Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн. Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ. 10 Та түүний шанг арвинаар усалдаг. Та түүний нуруутай тэгшилсэн. Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг. Та ургахыг нь ч ерөөдөг. 11 Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд Таны замд тос дусалдаг. 12 Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг. 13 Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ. Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)