Дуулал 62 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Иедутуны дагуу Давидын дуулал. 1 Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ. Миний аврал Түүнээс юм. 2 Ганцхан Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй. 3 Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ? 4 Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав. Тэд худал хуурмагт баясдаг. Тэд амаараа ерөөдөг, Гэвч дотроо хараадаг юм. Села 5 Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ, Учир нь миний найдвар Түүнээс юм. 6 Зөвхөн Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ганхахгүй. 7 Миний аврал болон алдар Бурханд байдаг. Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг. 8 Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села 9 Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм. Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн. 10 Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо. 11 Бурхан нэг удаа айлдсан. Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон. 12 Эзэн, хайр энэрэл ч Таных. Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)