Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 61 - Ариун Библи 2004


Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Давидын дуулал.

1 Бурхан, миний хашхирахыг сонсооч. Миний залбиралд чих тавиач.

2 Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.

3 Учир нь Та миний хоргодох газар, Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.

4 Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач. Села

5 Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.

6 Та хааныг урт наслуулна. Тэрээр олон үеүдийн турш амьдарна.

7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно. Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.

8 Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan