Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 6 - Ариун Библи 2004


Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим, найман утастай лир дээр.

1 ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч, Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.

2 Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч. Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.

3 Миний сэтгэл ч ихэд шаналж байна. Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?

4 ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч, Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.

5 Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй, Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6 Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.

7 Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн. Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.

8 Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд. Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.

9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

10 Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ. Тэд гэнэт ичин, ухрах болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan