Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 56 - Ариун Библи 2004


Найрал дууны удирдаачид. Алс холын царсан дээрх тагтааны аялгуунд зориулсан дуу. Филистчүүд өөрийг нь Гатад барих үеийн Давидын миктам.

1 Бурхан, намайг өрөвдөөч. Хүн намайг залгих гэж бүхэл өдөржин давшлан дайрч намайг дарладаг.

2 Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.

3 Айх үедээ би Танд итгэлээ өгнө.

4 Бурханы дотор би Түүний үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?

5 Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг. Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.

6 Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг, Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа Миний алхмуудыг ажигладаг.

7 Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч, Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.

8 Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?

9 Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.

10 Бурханы дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана.

11 Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?

12 Бурхан, Таны тангаргууд над дээр буй. Би Танд талархлын тахилуудыг өргөнө.

13 Учир нь Та миний амийг үхлээс, Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд Миний хөлийг бүдрэхээс аварсан.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan