Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 54 - Ариун Библи 2004


Найрал дууны удирдаачид. Зифчүүд ирж, Саулд “Давид бидний дунд нуугдсан биш үү?” гэсэн үеийн Давидын маскил.

1 Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч.

2 Бурхан, миний залбирлыг сонсооч. Миний амнаас гарах үгэнд чих тавиач.

3 Учир нь харь хүмүүс миний эсрэг боссон бөгөөд Хэрцгий хүмүүс амийг минь эрж хайсан. Тэд бол өөрсдийнхөө өмнө Бурханыг залдаггүй хүмүүс юм. Села

4 Харагтун, Бурхан бол миний туслагч. Эзэн бол миний сэтгэлийг тэтгэгч.

5 Тэрээр миний дайснуудад бузар мууг хариулан төлнө. Өөрийн итгэмжит байдлаар тэднийг устгаач.

6 Би сайн дураараа Танд тахилыг өргөнө. ЭЗЭН, Би Таны нэрийг магтах болно, Учир нь тэр нь сайн билээ.

7 Тэр намайг бүх бэрхшээл зовлонгоос аварсан бөгөөд Би дайснуудаа нүдээрээ харсан билээ.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan