Дуулал 53 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Махалатын дагуу. Давидын маскил. 1 Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байхгүй” гэв. Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн. Сайныг үйлддэг хүн байхгүй. 2 Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ. 3 Тэд хүн бүр гажиж, Хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй. 4 Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэг Бузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу? Тэд Бурханыг дууддаггүй юм уу? 5 Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон. 6 Өө, Израилийн аврал Сионоос гараасай! Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад Иаковыг баясга, Израилийг баярлуул. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)