Дуулал 46 - Ариун Библи 2004Найрал дууны удирдаачид. Аламотод тааруулсан, Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу. 1 Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм. 2 Тиймээс газар дэлхий өөрчлөгдөхөд ч, уулс далайн гүн уруу нуран ороход ч бид айхгүй. 3 Ус хүржигнэн хүрхэрч, Уулс бардамналд нь ганхан чичрэвч айхгүй. Села 4 Бурханы хот буюу Хамгийн Дээд Нэгэний ариун оршихуйг баясгадаг урсгалтай гол байдаг. 5 Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална. 6 Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав. 7 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села 8 Ирж, Бурханы үйлсийг харагтун. Тэрээр газар дэлхийг сүйрүүлсэн. 9 Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог. Тэр нумыг хугалан, жадыг хоёр хэсэгт хуваадаг. Тэрээр тэрэгнүүдийг галдан шатаадаг. 10 Тэмцэлдэхээ больж, намайг Бурхан гэдгийг мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө, Би дэлхийд өргөмжлөгдөнө. 11 Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)