Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 43 - Ариун Библи 2004

1 Бурхан, намайг зөвтгөж, Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч. Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.

2 Та бол миний хүч чадлын Бурхан билээ. Юунд Та намайг орхисон бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?

3 Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж, Тэднээр намайг удирдуулаач. Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.

4 Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин, Өө Бурхан, миний Бурхан, Таныг би босоо ятгаар магтана. Миний бялхам баяр баясал Бурханых билээ.

5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч ба өөрийн Бурханыг, Түүнийг дахин магтах болой.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan