Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 4 - Ариун Библи 2004


Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, утсан хөгжим дээр.

1 Миний зөв шударгын Бурхан, Намайг дуудахад хариулаач! Намайг зовоход Та намайг амраасан билээ. Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.

2 Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села

3 Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4 Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай. Села

5 Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ.

6 “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!

7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.

8 Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan