Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 28 - Ариун Библи 2004


Давидын дуулал.

1 ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.

2 Би Тан уруу тусламж гуйн хашхирахад, Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд Миний гуйлтын дууг сонсооч.

3 Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг.

4 Тэдний ажлууд болон Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.

5 Тэд ЭЗЭНий ажлууд болон Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.

6 ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.

7 ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.

8 ЭЗЭН бол тэдний хүч чадал, Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.

9 Өөрийн хүмүүсийг аварч, Өөрийн өвийг ерөөгөөч. Бас тэдний хоньчин нь болж, Тэднийг мөнхөд үүрч яваач.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan