Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 23 - Ариун Библи 2004


Давидын дуулал.

1 ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй.

2 Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.

3 Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө Зөвийн замаар намайг хөтөлдөг.

4 Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.

5 Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.

6 Сайн сайхан хийгээд хайр энэрэл Насан туршид минь намайг лавтай яа дагана. Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan