Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 20 - Ариун Библи 2004


Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.

1 Зовлонгийн өдөр ЭЗЭН чамд хариулах болтугай! Иаковын Бурханы нэр чамайг өндөрт байлгах болтугай!

2 Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж, Сионоос чамайг түших болтугай!

3 Тэр чиний бүх идээн өргөлүүдийг санаж, Чиний шатаалт тахилыг хүлээн авах болтугай! Села

4 Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж, Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!

5 Бид чиний ялалтад баярлан дуулж, Өөрсдийн Бурханы нэрээр тугаа бид мандуулах болно. ЭЗЭН чиний бүх гуйлтыг биелүүлэх болтугай!

6 ЭЗЭН Өөрийн тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, Өөрийн ариун тэнгэрээс түүнд хариулах болно.

7 Зарим нь морин тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.

8 Тэд бөхийн унацгаасан, Харин бид босоцгоож, цэх шулуун зогсоцгоосон.

9 ЭЗЭН, авраач! Бидний дуудах өдөрт Хаан бидэнд хариулах болтугай!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan