Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 2 - Ариун Библи 2004

1 Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?

2 Газар дэлхийн хаад бат зогсож, Удирдагчид хоорондоо зөвлөлдөж, ЭЗЭН ба Түүний Тослогдсон Нэгэнийг эсэргүүцэн,

3 “Бид тэдний гинжийг тасалж, Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая” гэж тэд хэлэв.

4 Тэнгэрт залрагч инээж, Тэднийг Эзэн тохуурхаж байна.

5 Тэгээд Тэр тэдэнд Өөрийн уураар айлдаж, Өөрийн хилэнгээр тэднийг айлган,

6 “Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.

7 “Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана. Тэр надад хэлэхдээ «Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн.

8 Надаас гуй! Би үндэстнүүдийг Чиний өв болгон, Дэлхийн хязгааруудыг ч Чиний эзэмшил болгон өгнө.

9 Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.

10 Тиймээс хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.

11 Эмээн ЭЗЭНд үйлчилж, Сүрдэн баясагтун.

12 Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan