Дуулал 16 - Ариун Библи 2004Давидын миктам. 1 Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог. 2 Би ЭЗЭНд “Та бол миний Эзэн. Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв. 3 Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг. 4 Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй, Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй. 5 ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг. 6 Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Миний өв наддаа үнэхээр сайхан. 7 Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг. 8 Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй. 9 Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө. 10 Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй. 11 Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)