Дуулал 150 - Ариун Библи 20041 ЭЗЭНийг магтагтун! Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун! 2 Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун! Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун! 3 Түүнийг бүрээн дуугаар магтагтун! Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун! 4 Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун! Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун! 5 Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун! Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун! 6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун! |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)