Дуулал 15 - Ариун Библи 2004Давидын дуулал. 1 ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ? 2 Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн. 3 Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй, Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй. 4 Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй. 5 Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)