Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 149 - Ариун Библи 2004

1 ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун.

2 Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун. Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.

3 Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.

4 Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.

5 Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул. Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.

6 Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг, Гарт нь хос иртэй илд байлга.

7 Энэ нь үндэстнүүдээс өшөө авч Ард түмнүүдийг яллахын тулд,

8 Тэдний хаадыг гинжээр гинжилж Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,

9 Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм. ЭЗЭНийг магтагтун!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan