Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 146 - Ариун Библи 2004

1 ЭЗЭНийг магтагтун! Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун!

2 Би амьддаа ЭЗЭНийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтан дуулна.

3 Ноёдод бүү итгэ, Авралгүй хүний хүүд ч бүү итгэ.

4 Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг.

5 Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!

6 Тэрээр тэнгэр ба газар, Далай хийгээд түүний дотор байгч бүхнийг бүтээсэн. Тэрээр итгэлийг мөнхөд сахин,

7 Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. ЭЗЭН хоригдлуудыг чөлөөлдөг юм.

8 ЭЗЭН сохор хүнд хараа оруулдаг. ЭЗЭН сөхрөгчдийг босгодог. ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг.

9 ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг. Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг, Харин хорон муу хүний замд хөндөлддөг.

10 Сион оо, чиний Бурхан болох ЭЗЭН Бүх үеийнхний туршид, мөнхөд захирна. ЭЗЭНийг магтагтун!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan