Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 142 - Ариун Библи 2004


Давидын маскил, агуйд байхад нь. Залбирал.

1 Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна. Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.

2 Би Түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.

3 Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв.

4 Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.

5 Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би “Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм.

6 Хашхирах дууг минь анхаараач. Учир нь би маш дорд болгогдсон байна. Намайг хавчигсдаас минь авраач. Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.

7 Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнө Та надад өгөөмөр хандах учир Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ” гэв.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan