Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 141 - Ариун Библи 2004


Давидын дуулал.

1 Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч! Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!

2 Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог. Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.

3 Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач. Уруулын минь хаалгыг сахиач.

4 Гэм бурууг үйлдэгчидтэй хамт Хорон муу үйлсийг үйлдэхээр Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач. Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.

5 Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач, Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.

6 Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.

7 Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үед Бидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.

8 Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.

9 Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болон Гэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.

10 Намайг аюулгүй өнгөрөх зуур Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan