Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 140 - Ариун Библи 2004


Найрал дууны удирдаачид. Давидын дуулал.

1 Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач. Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.

2 Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.

3 Тэд могой шиг хэлээ билүүддэг. Тэдний уруул дор хорт могойн хор байдаг. Села

4 Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач. Миний хөлийг түлхэхээр зорьсон Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.

5 Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ. Тэд замын хажууд тор татсан. Тэд надад занга тавьсан. Села

6 Би ЭЗЭНд хандан “Та бол миний Бурхан. Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач” гэв.

7 Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН, Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.

8 Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч. Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч. Села

9 Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.

10 Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай. Тэд гал уруу, Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.

11 Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.

12 ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.

13 Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана. Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan