Дуулал 14 - Ариун Библи 2004Давидын дуулал. Найрал дууны удирдаачид. 1 Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн. Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн. Сайн үйл хийдэг хүн огт байхгүй. 2 ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм. 3 Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй. 4 Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй, Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу? 5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна. 6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм. 7 Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)