Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 137 - Ариун Библи 2004

1 Вавилоны гол мөрнүүдийн дэргэд Бид сууж, Сионыг санан уйлцгаасан.

2 Бид босоо ятгаа, хөгжмүүдээ Уд модонд өлгөсөн.

3 Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан, “Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач” хэмээн Биднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.

4 Бид ЭЗЭНий дууг Харь нутагт яаж дуулах вэ?

5 Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан бол Миний баруун гар чадвараа алдах болтугай.

6 Хэрвээ би чамайг санахгүй бол, Хэрвээ би Иерусалимыг Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол Хэл минь тагнайнд минь наалдаг.

7 Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.

8 Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

9 Чиний нялх хүүхдүүдийг барьж аван Хад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan