Дуулал 131 - Ариун Библи 2004Давидын өгсөх дуу. 1 Өө, ЭЗЭН, зүрх минь бардам биш, нүд минь ч ихэмсэг биш юм. Би их үйлс, Эсвэл надад хэт хүнд зүйлсэд ч оролцдоггүй. 2 Би сэтгэлээ үнэхээр тайвшруулан чимээгүй болгосон. Хөхнөөс гарсан хүүхэд эхийнхээ тэвэрт байдаг шиг Сэтгэл минь миний дотор хөхнөөсөө гарсан хүүхэд мэт юм. 3 Израиль аа, өдгөөгөөс мөнхийн мөнхөд ЭЗЭНд найдагтун! |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)