Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 130 - Ариун Библи 2004


Өгсөх дуу.

1 Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.

2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг.

3 ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?

4 Харин Танаас эмээхийн тулд Танд уучлал байдаг билээ.

5 Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Түүний үгэнд би найддаг билээ.

6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг. Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.

7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун. Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа, Түүнд арвин золилт бий.

8 Тэрээр Израилийг Бүх гэм буруугаас нь золих болно.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan