Дуулал 129 - Ариун Библи 2004Өгсөх дуу. 1 “Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ”. Одоо Израилиар хэлүүл. 2 “Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм. 3 Тариачин миний нурууг анжсаар хагалав. Тэд урт шан татсан билээ”. 4 ЭЗЭН бол зөв шударга юм. Тэрээр хорон муу хүний уяаг тасалдаг. 5 Сионыг үзэн ядагчид бүгд Ичгүүрт орж, ухрагтун. 6 Тэд ургахаасаа өмнө хатдаг Дээвэр дээрх өвс ногоо мэт болог. 7 Эдгээр нь хадланчийн атгыг ч, Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй. 8 Хажуугаар өнгөрөгчид ч “ЭЗЭНий ерөөл та нар дээр байг. Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж хэлдэггүй. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)