Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 128 - Ариун Библи 2004


Өгсөх дуу.

1 ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.

2 Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.

3 Чиний эхнэр танай гэр доторх Үр жимстэй усан үзмийн мод адил, Чиний хүүхдүүд ширээг чинь тойрон буй Чидун мод адил байх болно.

4 Харагтун, учир нь ЭЗЭНээс эмээдэг хүн Ийнхүү ерөөгдөнө.

5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж, Чи насан туршдаа Иерусалимын сайн сайхныг үзэх болтугай.

6 Чи хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан орштугай!

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan