Дуулал 127 - Ариун Библи 2004Соломоны өгсөх дуу. 1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм. 2 Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ. 3 Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, Умайн үр жимс бол шагнал юм. 4 Дайчны гарт буй сумтай адил Залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ. 5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ! Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээ Ичгүүрт орохгүй. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)