Дуулал 126 - Ариун Библи 2004Өгсөх дуу. 1 ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ. 2 Тэгээд бидний ам инээдээр, Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм” гэв. 3 ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм. Бид баярлаж байна. 4 Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч. 5 Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно. 6 Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)