Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 125 - Ариун Библи 2004


Өгсөх дуу.

1 ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.

2 Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.

3 Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй. Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.

4 Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.

5 Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan