Дуулал 123 - Ариун Библи 2004Өгсөх дуу. 1 Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөж байна. 2 Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг. 3 Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч. Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ. 4 Бидний сэтгэл Цалгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)