Дуулал 122 - Ариун Библи 2004Давидын өгсөх дуу. 1 Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэд Би баярласан. 2 Иерусалим аа, бидний хөл Чиний дааман хаалганы дотор зогсож байна. 3 Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан, 4 Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр Израилийн тогтоолын дагуу очдог юм. 5 Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв. 6 Иерусалимын амар амгалангийн төлөө гуй. “Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай. 7 Амар амгалан чиний ханан хэрмийн дотор, Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”. 8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ. 9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно. |
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society
Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)