Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Дуулал 121 - Ариун Библи 2004


Өгсөх дуу.

1 Би харцаа уулс уруу өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ?

2 Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНээс ирдэг.

3 Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.

4 Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.

5 ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.

6 Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, Шөнөөр сар ч хөнөөхгүй.

7 ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина.

8 ЭЗЭН чиний орох, гарах бүрийг Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.

©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

Ариун Бичээс Нийгэмлэг (Mongolia Union Bible Society)
Lean sinn:



Sanasan